Гарчиг
ТООЛЛОГО ҮҮСГЭХ
Тооллого хийхдээ app.masu.mn хаягаар нэвтэрч зүүн талын үндсэн цэсээс “Барааны менежмент – Тооллого” цонхонд бүртгэсэн тооллогогын жагсаалт харагдана. Тооллого шинээр бүртгэхдээ “Тооллого хийх” товчийг дарна.

Тооллого хийх салбарыг сонгоно. Нэвтэрсэн хэрэглэгчээр ажилтан автоматаар үүснэ. “Бараа сонгох” товчийг шинээр тооллого хийх үед “Тооллого үүссэн” төлөвтэй байна.

Барааны нэр ба баркод болон бусад төрлөөр шүүлт хийх боломжтой. Мөн салбарыг сонгож өгснөөр тухайн салбарын бараанууд болон тухайн салбарын “Үлдэгдэлтэй эсэх”-ээр хийхэд зөвхөн үлдэгдэлтэй бараанууд жагсаалтаар харагдана. Тооллого хийх бараагаа сонгон хадгалах товч дарна.

Тооллого үүсгэх барааны мэдээллээ шалгасны дараа хадгалах товч дарна.

Хадгалсан тооллого нь “Тооллого үүссэн” төлөвтэй жагсаалтанд орж ирэх бөгөөд зөвхөн “Тооллого үүссэн” төлөвтэй тооллогыг засах болон устгах боломжтой байна.
