Гарчиг
Хувилбартай бараа бүртгэх
Таны борлуулж буй бараа бүтээгдэхүүн дотроо хэмжээ болон өнгө зэргээс хамаараад олон хувилбартай бол үүнийг 2 янзаар бүртгэх боломжтой.
Вэб дээрээс бүртгэхдээ:

Бараа – Барааны жагсаалт – Бараа нэмэх эсвэл бараа жагсаалт дээр бүртгэгдсэн байгаа бараан дээр дарна.

Бараа бүртгэлийн цонхны Хувилбарууд гэсэн дээр бүртгэлээ хийнэ.

Хувилбарын нэр, үнэ болон бусад мэдээллийг оруулаад Хадгалах товч дарна. Хувилбар нэмэх бол Enter товч дарна.

Бүртгэсэн хувилбартай бараа жагсаалт дээр дараах байдалтай харагдана. Жишээ нь: Бялуу CakeLover 1014 гэсэн бараан дээр S, M, L гэсэн хувилбар нэмсэн байна.

МасуПОС програм дээрээс борлуулалт хийх бараагаа сонгоно.

Хувилбартай бараан дээр дархад дараах байдлаар харагдана.

Тухайн барааны борлуулалт хийх хувилбарыг сонгоод Төлөх товчийг дарна.

Төлбөр төлөх цонх гарч ирхэд төлбөрийн хэрэгслийг сонгон борлуулалтыг дуусгана.
МасуПОС апп дээрээс бүртгэхдээ:

МасуПОС аппликейшний үндсэн цэснээс Бараа цэсрүү орно.

Баруун доод мөрөнд байрлах + товчин дээр дарна.

Барааны Үндсэн мэдээллийг оруулна. Барааны зургийг шууд утасны камераар дарах эсвэл албомьноос оруулах боломжтой. Мөн тухайн барааны бар кодыг утасныхаа камераар уншуулхад бар кодны дугаар автоматаар уншигдаж гарч ирнэ. Барааны мэдээллүүдээ оруулж дуусаад дараагийн Салбар таб-руу шилжинэ.

Салбар таб дээр барааг худалдаалах салбар болон НХАТ тооцох эсэхийг Чеклэж өгнө.

Хувилбар таб дээр барааны өнгө, хэмжээ гэх мэт хувилбарыг бүртгэх ба баруун доод буланд байрлах + товчин дээр дарж бүртгэнэ.

Хувилбарыг үүсгээд Чагт товчин дээр дарна.

Үндсэн, Салбар, Хувилбар табуудыг бүртгэж дуусаад Чагт товчин дээр дарж хадгална.

Бүртгэсэн бараа жагсаалт дээр нэмэгдэн орж ирнэ.

Борлуулалт цэснээс бараагаа сонгоно.

Хувилбартай бараан дээр дархад дараах байдлаар харагдана.

Борлуулах хувилбарыг сонгоод Төлөх товчийг дарна.

Төлөх дарж төлбөрийн хэрэгслийг сонгон борлуулалтыг дуусгана.