Гарчиг
Захиалгатай борлуулалт бичих
Захиалга хуваах
ПОС систем дэх “Захиалга хуваах” функцаар жижиглэн худалдаа, зочлон үйлчлүүлэх салбарын бизнесүүд хэрэглэгчийн захиалгыг үр дүнтэй удирдах, боловсруулах, төлөх үйлдлийг илүү хялбаршуулах боломжтой.
1. Үүсгэсэн захиалгаа хуваахын тулд “Борлуулалт- Захиалга- Захиалгын байршил- Хуваах” товчийг дарна.
2. Захиалгаас бараануудаа сонгож, “Захиалга зөөх” товчийг дарснаар нэмэлт захиалга үүсч хуваагдана.
3. Захиалгын баруун дээд буланд байрлах “Нэмэх” товчийг дарснаар захиалгаа нэмж хуваах боломжтой. Хуваасан захиалгаа хасах бол “Хасах” товчийг дарна.
4. Хуваасан захиалгаа хадгалж, “Захиалга” товчийг дарж жагсаалтаа харахад зөөсөн захиалгын тоогоор хуваагдсан байна.
5. Хуваасан захиалгаасаа төлөх бол захиалгаа сонгоод “Төлөх” товчийг дарна.
6. Хуваасан захиалгын нэрээ харсны дараа, төлөх төлбөрийн сонголтоо хийж төлнө.
7. Төлсөн захиалгыг “Захиалгын лавлагаа- Захиалга биелсэн” товчийг дараад харах боломжтой.
8. Төлөгдөөгүй хадгалсан захиалгыг “Захиалгын лавлагаа- Захиалганд байгаа” товчийг дарж харна.