Гарчиг
MasuLoyalty апп-д шинээр хэрэглэгчээр бүртгүүлэх заавар
MasuLoyalty аппликейшн-д бүртгүүлэхдээ 2 янзаар бүртгүүлэх боломжтой. Нэг талаас хэрэглэгч өөрөө бүртгүүлэх боломжтой бол нөгөө талаас байгууллага POS дээр борлуулалт хийх үедээ бүртгэлгүй хэрэглэгчийг бүртгэж өгөх боломжтой юм.
Хэрэглэгч өөрөө бүртгүүлэхдээ:

App store болон Play store дээрээс MasuLoyalty app-ыг татаж авна.

Бүртгүүлэх товчин дээр дарна.

Утасны дугаараа оруулаад Илгээх товч дарна.

Таны оруулсан дугаарт мессежээр ирсэн 4 оронтой кодыг оруулна.

Үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч байвал чагтлаад Үргэлжлүүлэх товчин дээр дарна.

Мэдээллийг оруулаад Дуусгах товчин дээр дарснаар бүртгэл дуусна.

Нэвтэрч ормогц таны аккаунт дараах байдалтай харагдана.
MasuPOS /Windows/ дээрээс шинэ хэрэглэгч бүртгэхдээ:

МасуПОС програм дээрээс борлуулалт хийх бараагаа сонгон Төлөх дарна.

Төлбөр төлөх цонх гарч ирхэд F3 товчин дээр дарна.

Хэрэглэгчийн утасны дугаарыг оруулах юмуу MasuLoyalty апп дээрх QR кодыг уншуулна.

Хэрэв хэрэглэгч бүртгэлгүй байвал дараах мэдэгдэл цонх гарч ирэх ба Үйлчлүүлэгч бүртгэх товчин дээр дарна.

Хэрэглэгчийн нэр, утасны дугаар болон бусад мэдээллийг оруулан Бүртгэх дарна.

Бүртгэгдсэн хэрэглэгч Үйлчлүүлэгч цонхон дээр орж ирэх ба тухайн хэрэглэгч дээр идэвхтэй байгаа хөнгөлөлт урамшуулал өнгөөр ялгарч харагдах юм. Хөнгөлөлт урамшууллаа цуглуулах бол Хадгалах дарна.

Эргэн төлбөр төлөх цонхруу шилжсэний дараа төлбөрийн хэрэгслээ сонгон борлуулалтыг дуусгана.