Гарчиг
Gift Card бүртгэх болон апп дээр ашиглах заавар

Шинээр giftcard нэмэхдээ Лояалти – Gift Card – +Gift Card нэмэх товчин дээр дарна.

Мэдээллүүдээ бөглөн Хадгалах товч дарна. Картын дугаараар QR код үүсгэвэл MasuPos апп дээр шууд QR кодыг уншуулах боломжтой.

Бүртгэсэн Gift Card жагсаалт дээр гарч ирнэ.
MasuPos апп дээр уншуулах заавар

MasuPos аппликейшн татаж аван өөрийн бүртгэлтэй и-мэйл хаяг болон нууц үгээр нэвтэрч орно.

Үндсэн цэснээс Борлуулалт цэсрүү орно.

Бараа гэсэн дээр дарж барааны жагсаалтруу орно.

Борлуулалт хийх бараагаа дээр нь дарж сонгоно. Тухайн бараан дээр дахин дархад тоо хэмжээ нэмэгдэнэ.

Тоо хэмжээг олон тоогоор оруулах бол бараан дээр байгаа + тэмдэг дээр даран гарч ирэх цонхон дээр тоогоо оруулна.

Борлуулах бараануудаа сонгож тоо хэмжээг нь оруулж дуусаад дээр байрлах товчин дээр дарна.

Сонгосон барааны тоо хэмжээг хасах бол x, нэмэх бол + тэмдэг дээр дарж өөрчлөх боломжтой. Төлөх товчин дээр дарж төлбөрийг хийнэ.

Төлбөрийн төрөл дотроос GiftCard гэснийг сонгоно.

Картын дугаарыг оруулах эсвэл QR кодыг уншуулна.

QR кодыг уншуулаад дуусах хугацаа болон үлдэгдэл хүрэлцэж байвал Ашиглах дарна.

GiftCard-н дүн хүрэлцэж байвал 0₮ дүнтэй хэвээр нь бэлэн бус төлбөрийн хэлбэр дээр даран борлуулалтыг дуусгана. Харин хүрэлцээгүй тохиолдолд үлдэгдэл төлбөрийг хийх төрлийг сонгож төлбөрийг хийн борлуулалтыг дуусгана.

Баримтыг и-мэйл, мессеж-р илгээх болон bluetooth принтерээр хэвлэх боломжтой.
Хэрхэн борлуулалтын баримтаа дахин харах вэ?

Борлуулалтын жагсаалтаа харах бол үндсэн цэснээс Баримт – руу орно.

Жагсаалт гарч ирхэд тухайн борлуулалт дээр дарж баримтыг харах боломжтой.

Баримтыг дахин илгээх боломжтой. Ибаримттай баримт ганцхан л гардаг учраас дахин илгээхэд сугалааны дугаартай баримт харах боломжгүй.