Гарчиг
Нэмэлт тохиргоо
Үйл ажиллагааны төрлөөс хамаарсан нэмэлт тохиргоонуудыг тухайн цонхон дээр тохируулна.
Нэмэлт тохиргоо цонхонд Захиалга авах , Касс хүлээлцэх , Цагийн тохиргоо идэвхжүүлэх , Гал тогооны захиалга , Хэрэглэгчийн дэлгэц идэвхжүүлэх , Хоолны төлөв , Аюулгүй нөөцийн үлдэгдэл тооцоолох , Хасах борлуулалтын мэдээлэл харуулах гэх мэтчилэн нэмэлт тохиргоонууд байршина.
Захиалга авах
Хэрэв таны бизнес борлуулалтын захиалга авдаг бол үүнийг идэвхжүүлснээр түгээгч болон борлуулагч нар MasuDis апп дээр захиалга бүртгэх, засварлах боломжтой болох юм.
Тохиргоо – Нэмэлт тохиргоо – Захиалга авах гэдгийг идэвхжүүлж Хадгалах дарна.
MasuDis апп дээр Захиалах товч идэвхтэй болно.
Касс хүлээлцэх
Салбарын нээлт, хаалт хийх бол Касс хүлээлцэх-г идэвхжүүлэн Хадгалах дарна.
Идэвхжүүлсний дараа борлуулалтын ПОС-руу нэвтэрч орон эхний үлдэглээ оруулж Нээлт хийх товч дээр дарна.
Касс хаах үед үндсэн менюнээс Касс хүлээлцэх-г сонгоно.
Эцсийн үлдэгдлээ оруулаад Хаалт хийх товчин дээр дарна.
Хаалт хийсний дараа Касс хүлээлцэх тайлан гарна.
Гал тогооны захиалга авах
Хэрэв таны бизнес гал тогооны захиалга бүртгэл хийдэг бол Тохиргоо – Нэмэлт тохиргоо – Гал тогооны захиалга – г идэвхжүүлж Хадгалах дарна.
Үүний дараа Тохиргоо – Захиалга авах байршил – Байршил нэмэх гэдэг дээр өөрийн рестораны ширээний дугаарыг оруулж Хадгалах дарна.
Гал тогооны захиалга хэвлэгдэх категороо сонгож өгөх ба вэб дээрээс Бараа – Категор-луу орж өөрийн үүсгэсэн категор дотроос сонгоно.
Категороо сонгож ороод Гал тогооны принтерт хэвлэх? гэснийг чеклэж өгнө. Ингэснээр энэ категорын бараануудыг захиалхад гал тогооны баримт хэвлэгдэнэ гэсэн үг юм.
MasuPos апп дээрээс Тохиргоо – Гал тогооны принтер сонгох дээр дарж принтерээ сонгож өгнө.
MasuPos Тохиргоо – Баримтын принтерийн тохиргоо гэдгээр орж принтерийн хэмжээ болон захын өргөний хэмжээ зэргийг тохируулах боломжтой.
Пос дээр захиалга бүртгэхдээ бараагаа сонгоод Захиалах дарна.
Захиалах дархад таны оруулсан захиалах байршлууд гарч ирнэ. Ширээгээ сонгоод Хадгалах дарна.
Гал тогооны захиалгын баримт хэвлэгдэж гарч ирнэ.
Захиалгаа хадгалж дуусахад Захиалга гэсэн дээр нийт захиалгын тоо нь харагдана.
Тооцоо хийхдээ Захиалга дээр дарж ширээгээ сонгоно.
Захиалга гарч ирхэд Төлөх дарна.
Төлбөрийн төрлөө сонгоод Баримт хэвлэх дээр дарж борлуулалтыг дуусгана.