Skip to content

Гарчиг

Ажилтны эрх нэмэх төлбөр төлөх заавар

Масу нь эхний ажилтан үнэгүй байдаг ба хэрэв та ажилтандаа МасуПос програмд нэвтрэх эрх нэмж авах хүсэлтэй бол сарын 10,000₮, жилийн 100,000₮-н /2 сарын эрх үнэгүй/ төлбөрийг төлөн нэмэх боломжтой.

Та ажилтан нэмж бүртгэх бол Ажилтан – Ажилтан нэмэх дээр дарна.

Ажилтны мэдээллийг оруулаад Хадгалах дарна.

Хадгалах дархад ажилтан нэмэх төлбөрийн дэлгэц гарч ирнэ. Сараар эсвэл жилээр гэдгээ сонгоод Дараах товчин дээр дарна

Qpay-р төлсөн тохиолдолд эрх шууд идэвхжинэ. Нэхэмжлэх татах дээр дарж нэхэмжлэх авах боломжтой.

Дансаар гүйлгээ хийсэн тохиолдолд гүйлгээний утган дээр дээрх дугаарыг бичих ба гүйлгээ хийж дуусаад Төлбөр төлсөн товчин дээр дарна. Нэхэмжлэх татах товчин дээр дарж нэхэмжлэх гаргах боломжтой.

Татсан нэхэмжлэх вэб дараах байдалтай харагдах ба PDF-р татах боломжтой.

Шинээр бүртгэсэн ажилтан жагсаалтан дээр нэмэгдэж орж ирнэ.