Гарчиг
Багцын төлбөр төлөх заавар
Масу нь 100% үнэгүй кассын програм боловч хэрэв та барааны үлдэгдэл хөтлөх (FIFO), ажилтны эрх нэмэх, лояалти апп ашиглах, цаг захиалга авах, урамшуулал бүртгэх гэх мэт нэмэлт үйлчилгээг идэвхжүүлэх бол стандарт багц болон премиум багцаас сонголтоо хийн ашиглах боломжтой.
Сарын хураамж – Стандарт багц 50,000₮, Премиум багц 100,000₮
Жилийн хураамж – Стандарт багц 500,000₮ /100,000₮-н хэмнэлттэй/, Премиум багц 1,000,000₮ /200,000₮-н хэмнэлттэй/
Бараа менежмент, Харилцагч бүртгэх, Лояалти, Цаг захиалга, Интеграци модулиуд дээр дархад төлбөр төлөх дэлгэц гарч ирнэ.
Qpay-р төлсөн тохиолдолд эрх шууд идэвхжинэ. Нэхэмжлэх татах дээр дарж нэхэмжлэх авах боломжтой.
Дансаар гүйлгээ хийсэн тохиолдолд гүйлгээний утга дээр автоматаар үүссэн дугаарыг бичих ба гүйлгээ хийж дуусаад Төлбөр төлсөн товчин дээр дарна. Нэхэмжлэх татах товчин дээр дарж нэхэмжлэх гаргах боломжтой.
Татсан нэхэмжлэх вэб дараах байдалтай харагдах ба PDF-р татах боломжтой.