Skip to content

Гарчиг

Урамшуулал

Худалдан авагчдад зориулсан төрөл бүрийн урамшууллыг эндээс бүртгэх бөгөөд үйлчлүүлэгчид өгөх урамшуулалыг олон янзаар бүртгэх боломжтой юм. Бүртгэх зарчим нь урамшууллын төрлөөс сонгон олгох урамшуулалыг доорх 4 төрлөөс хүссэнээрээ харгалзуулан бүртгэж өгөх юм.

ПОС дээр борлуулалт бичихэд ашиглаж болох урамшуулалыг Лояалти – Урамшуулал гэсэн цэсээр орон Урамшуулал нэмэх дээр дарж бүртгэнэ.

Алхам 1 : Урамшуулалын нэр, хамрах хугацаа, цаг, апп дээр үйлчлүүлэгчид харагдах өнгө зэргийг сонгож өгнө. Мөн төлөвийг нь идэвхтэй, идэвхгүйг сонгох ба идэвхтэй бүртгэсэн урамшуулал бүртгэл дуусхад шууд хэрэгжиж эхлэх юм. Бүртгэл дууссанны дараа төлөвийг солих боломжтой.  

Алхам 2 : Урамшуулалын төрөлөө сонгож талбаруудыг оруулан Хадгалах товч эсвэл цааш суман дээр дарна.

Алхам 3 : Олгох урамшууллаа сонгож талбаруудыг оруулан Хадгалах дарна.

Хадгалсан урамшуулал дараах байдлаар харагдана.

Жишээ 1: Баярын урамшуулал нэртэй 10,000₮-с дээш худалдан авалт тутамд 10 оноо цугларах урамшуулалд нь бялуу бэлэглэх Худалдан авалтын дүнд олгох урамшуулал бүртгэе.

Олгох урамшуулалд нь Бараа үнэгүй өгөх гэдгийг сонгосон тул Шагналын нэр – г оруулан үнэгүй олгох Бараа – г бялуу нэртэй барааг сонгож уг урамшууллыг олгоход шаардлагатай Зарцуулах оноо – г 10 гэж оруулан Хадгалах дарж бүртгэнэ.

Жишээ 2: Хүүхдийн баярын хямдрал нэртэй Худалдан авалтын тоонд олгох урамшуулал бүртгэе. 10,000₮-с дээш дүнтэй 1 удаагийн худалдан авалт тутамд 10 оноо цугларна гэж үзье.

Урамшуулалд нь бялуу 50% хөнгөлөлттэй олгоно гэж үзвэл Барааны үнэ хөнгөлөх гэдгийг сонгон Шагналын нэр – г оруулан хөнгөлөлттэй  Бараа – г Бялуу нэртэй барааг сонгож Хөнгөлөлтийн төрөл, Дүн – г 50% гэж оруулан уг урамшууллыг олгоход шаардлагатай Зарцуулах оноо – г 10 гэж оруулан Хадгалах дарж бүртгэнэ.

Жишээ 3: Americano 5+1 үнэгүй нэртэй Худалдан авалтын бараанд олгох урамшуулал бүртгэе. Урамшуулалд хамрагдах БарааAmericano нэртэй барааг сонгон худалдан авалт тутамд Цугларах оноо-г 1 гэж оруулъя.

Олгох урамшуулалд нь Бараа үнэгүй өгөх гэдгийг сонгох тул Шагналын нэр – г оруулан үнэгүй олгох Бараа – г Americano нэртэй барааг сонгож уг урамшууллыг олгоход шаардлагатай Зарцуулах оноо – г 5 гэж оруулан Хадгалах дарж бүртгэнэ.

Жишээ 4: Эрүүлээр турцгаая нэртэй Protein bar худалдан авбал Fit категорын бүх бараа 20% хөнгөлөх Худалдан авалтын бараанд олгох урамшуулал бүртгэе. Урамшуулалд хамрагдах БарааProtein bar нэртэй барааг сонгон худалдан авалт тутамд Цугларах оноог 1 гэж оруулъя.

Олгох урамшуулалд нь Категорийн барааны үнэ хөнгөлөх гэдгийг сонгосон тул Шагналын нэр – г оруулан хөнгөлөлттэй  Категори-г FIT нэртэй категорийг сонгож Хөнгөлөлтийн төрөл, Дүн – г 20% гэж оруулан уг урамшууллыг олгоход шаардлагатай Зарцуулах оноо – г 1 гэж оруулан Хадгалах дарж хадгална.

Жишээ 5: Coffee time нэртэй Coffee категороос 9-14 цагийн хооронд худалдан авалт хийхэд нийт үнийн дүнгээс 50% хөнгөлөх Худалдан авалтын барааны категорт олгох урамшуулал бүртгэе. Урамшуулалд хамрагдах КатегориCoffee нэртэй категорийг сонгон худалдан авалт тутамд Цугларах оноог 1 гэж оруулъя.

Олгох урамшуулалд нь Нийт үнийн дүнгээс хөнгөлөх гэдгийг сонгосон тул Шагналын нэр – г оруулан Хөнгөлөлтийн төрөл, Дүн – г 50% гэж оруулан уг урамшууллыг олгоход шаардлагатай Зарцуулах оноо-г 1 гэж оруулан Хадгалах дарж хадгална.

Дээр бүртгэсэн урамшууллууд дараах байдлаар жагсаалтаар харагдана. Хэрэв урамшуулалыг хүчингүй болгох бол жагсаалт дээр дарж орон төлөвийг хүчингүй болгон өөрчлөх боломжтой.

Пос дээрээс борлуулалт хийхэд урамшуулал ашиглахдаа тухайн бараагаа сонгон Төлөх дарна.

Төлбөрийн хэрэгсэл сонгох дэлгэцрүү шилжсэний дараа F4 товчийг дарна.

F4 товч дархад дараах цонх гарч ирнэ. Тухайн үйлчлүүлэгчийн утасны дугаараар нь эсвэл MasuLoyalty application дээрх хэрэглэгчийн QR кодыг нь уншуулж дуудна.

Дараах цонх гарч ирэх ба тухайн үйлчлүүлэгч дээр идэвхтэй байгаа Лояалти хөтөлбөрүүд гарч ирнэ. Урамшуулалын цуглуулсан оноо нь од байдлаар харагдах ба оноо цуглуулах бол урамшууллаа сонгоод хангалах дарна. Жич: Одны өнгө бүдэг ягаан бол одоо цуглуулж байгаа оноог илгэнэ. Харин тод ягаан бол өмнө нь цуглуулсан оноог илтгэнэ.

Оноо нь цуглараад дүүрсэн тохиолдолд Урамшуулал ашиглах дарна.

Урамшуулал ашиглах дээр дархад урамшуулалд өгөх шагнал гарч ирэх ба шагнал нь 1-с олон тохиолдолд сонгох боломжтой юм. Урамшуулалд авах шагналаа сонгоод дээр нь 2 дарах эсвэл Урамшуулал ашиглах товчийг дарна.

Гарч ирэх цонхонд MasuLoyalty application-ий урамшууллын кодыг оруулах эсвэл урамшууллын QR кодыг уншуулна.

MasuLoyalty application – Миний аккаунт – Урамшуулал

Хадгалах дарсны дараа урамшуулалд авсан барааны үнэ 0 болсон байна.

Баримт хэвлэх дарж 0 дүнгээр борлуулалтаа дуусгана.

 Урамшуулалаар авсан бараа баримтан дээр дараах байдлаар харагдах ба НӨАТ бодогдохгүй тул дангаар нь бичилт хийсэн тохиолдолд и-баримт гарахгүй өөр бараатай цуг бичилт хийсэн тохиолдолд бусад бараан дээр и-баримт гарна.

https://app.masu.mn вэб хаягнаас өөрийн бүртгэлтэй хаяаараа нэвтэрч орон Тайлан – Борлуулалтын дэлгэрэнгүй тайлангаас үйлчлүүлэгчийн MasuLoyalty app-р авсан урамшууллын тайланг харах боломжтой. Урамшуулалд олгосон борлуулалт чектэй харагдана.

Тухайн борлуулалтын мөрөн дээр дархад талон нь баруун талд гарч ирнэ. Талоны № гэсэн дээр талоны Линк байх ба уг линкийг үйлчлүүлэгч харилцагчруу илгээх боломжтой.

Линк дээр дархад борлуулалтын талон браузер дээр дараах байдалтай гарч ирнэ.

Тайлан – Борлуулалт худалдан авагчаар гэсэн тайлангаас Лояалти апп хэрэглэгчдийн худалдалдан авалтын тайланг харах боломжтой.