Skip to content

Гарчиг

Харилцагч

Тухайн дэлгүүр салбар дээр байнгын үйлчлүүлэгчдийг жасаалт хэлбэрээр энэ дэлгэцэн дээр хөтлөх боломжтой.
Харилцагч бүртгэхдээ Цэсний 6 дугаар мөрөнд байрлах Харилцагч цэс дээр +Харилцагч нэмэх товчийг дарж бүртгэнэ.
Байнгын харилцдаг харилцагчийн шаардлагатай мэдээллүүдийг оруулсны дараа хадгалах товч дарж хадгална.
Байнгын харилцдаг харилцагчийн тохиргоо Харилцагч цэсэнд жагсаалт хэлбэрээр харагдах бөгөөд харилцагчийн ерөнхий мэдээлэл болон авлагын үлдэгдэл харагдана.
Masu.mn дээр бүртгэлтэй харилцагчийг ПОС-н систем дээр дуудахдаа Тооцоо гэсэн төлбөрийн төрлийг сонгож дуудна.
ПОС-н төлбөрийн төрлийн хэсэгт харилцагчийг сонгохын тулд утасны дугаар эсвэл харилцагчийн нэрээр дуудаж хадгалснаар харилцагчийн үлдэгдэл нэмэгдэнэ.
Хадгалах товч дарсны дараагаар борлуулалтын үлдэгдэл дүн 0 болсноор баримтыг хэвлэж борлуулалтыг дуусгана.
Харилцагчийн тооцоог хаахдаа тохиргоо цэсний Харилцагчийн тооцоо хаах цонхонд харилцагчийг дуудаж Тооцоо хийгдэж байгаа дүнг оруулж хадгалах дарснаар Авлагын дүнгээс хасах боломжтой.
Харилцагчийн тооцооны гүйлгээний мэдээллийг www.masu.mn дээрх Харилцагч цонхны харилцагчдын жагсаалт дундаас харна. Тооцоо нэмэгдсэн хасагдсан гүйлгээний мэдээллийг харилцагчийн авлагын мөнгөн дүн дээр дарж харах боломжтой. (Авлага нэмэгдэхэд Авлага нэмэх , Авлага хасагдахад – Авлага хаах гэж харагдана)