Гарчиг
Хөнгөлөлт
Борлуулалтын нийт дүнгээс хувиар болон дүнгээр хөнгөлөлт үзүүлэх үед бүртгэж MASU POS дээр хөнгөлөлтийг ашиглах боломжтой. Хөнгөлөлтийн гол онцлог нь заавал бүртгэлтэй хэрэглэгч байх шаардлаггүй бүх хэрэглэгчийг хамарсан урамшуулал зарлахад тохиромжтой юм.
Хөнгөлөлтийг бүртгэхдээ Лояалти – Хөнгөлөлт Хөнгөлөлт нэмэх гэсэн товчин дээр дарж бүртгэнэ.
Бүх хэрэглэгчдийг хамарсан хөнгөлөлт бол Үнийн дүнгийн хөнгөлөлт гэдгийг сонгоно. Харин лояалти хэрэглэгчдийг хамрах бол Лояати хөнгөлөлт гэдгийг сонгож өгнө. Хөнгөлөлтийг хувь болон дүнгээр харгалзах дэлгүүрүүдэд бүртгэх боломжтой.
Хязгаарлагмал хандалт гэдгийг идэвхжүүлснээр Ажилтан – Эрхийн тохиргоо цэсэнд Хөнгөлөлт ашиглах эрхтэй гэж чекэлсэн ажилтан кассан дээр борлуулалт хийхэд хөнгөлөлтийг ашиглах боломжтой болох юм. Бүх талбаруудыг оруулж дуусаад Хадгалах товч дарна.
Бүртгэсэн хөнгөлөлт дараах байдлаар харагдах ба та хэдэн ч хөнгөлөлт бүртгэх боломжтой юм.
Пос дээр борлуулалт бичихдээ бараагаа сонгоод Төлөх дээр дарж төлбөр төлөх цонхруу шилжилнэ.
Төлбөр төлөх цонхруу шилжсэний дараа F3 юмуу Баримт хэвлэх товчны зүүн талын товчин дээр дарж бүртгэсэн хөнгөлөлтөө дуудна.
Хөнгөлөлт сонгох цонх гарч ирсэний дараа бүргэсэн хөнгөлөлтөө сонгоод Хадгалах дарна.
Хадгалах дархад төлбөрийн дүнгээс хөнгөлөгдөж орж ирэх ба үлдсэн төлбөрийг төлөх хэлбэрээ сонгон борлуулалтыг дуусгана.