Skip to content

Гарчиг

Захиалга үүсгэх тохиргоо

Бараа, үйлчилгээний худалдаа эрхэлдэг ихэнх бизнесүүдэд захиалга үүсгэх шаардлага гардаг. Жижиглэнгийн дэлгүүрүүд (Хувцас, цахилгаан бараа, бичиг хэрэг, барилгын материалын дэлгүүр гэх мэт), ресторан болон хүнс үйлчилгээний бизнесүүд, зочлон үйлчлүүлэх бизнесүүд, үйлчилгээний бизнесүүд (Үсчин, рашаан сувилал, машин угаалга гэх мэт) захиалга авах, үүсгэх, хадгалах боломжтой. Та дараах зааврын дагуу захиалгаа үүсгээрэй.
Та masu.mn хаягаар орcны дараагаар өөрийн бүртгэлтэй и-мэйл хаягаар нэвтэрч, зүүн талын үндсэн цэс хэсэгт байрлах “Тохиргоо” товчийг дарна.
“Тохиргоо → Нэмэлт тохиргоо” цэсийг сонгож тохиргоонуудын жагсаалтыг гаргана.
Жагсаалт дундаас “Захиалга авах” цэсийг сонгож, баруун талд байрлах товчийг идэвхжүүлнэ. Идэвхжүүлсний дараа “Хадгалах” товчийг дарж хадгална.
Дараа нь “Дэлгүүрүүд → Захиалга авах байршил” цэсийг сонгоход байршил оруулах хуудас харагдана.
Байршлыг нэмэхээс өмнө захиалга авах салбар дэлгүүрээ сонгоно.
Дараа нь захиалга авах байршлийн хаягийг нэмж оруулна. Нэгээс дээш байршил оруулах бол эхний хаягийг оруулж, ENTER товч дарсны дараагаар хаягийг авах боломжтой болно. Сонгосон салбар, байршлуудаа “Хадгалах” товчийг дарж хадгална.
Хадгалагдсан тохиолдолд “Захиалга авах байршил амжилттай бүртгэлээ” мессеж харагдана.