Skip to content

Гарчиг

Тайлан

Борлуулалтын нэгтгэл тайлан

Борлуулалтын нэгтгэл тайланд цонхонд нийт бүх салбар дэлгүүрүүдийн борлуулалтуудыг нэгтгэж харуулна.

Борлуулалтын нэгтгэл тайланд ерөнхий нийт борлуулалтын мэдээллийг графикаар харуулна.(Борлуулалт , Буцаалт , Хөнгөлөлт , Цэвэр борлуулалт , Ашиг гэх мэт)
Борлуулалтын нэгтгэл тайланд ерөнхий нийт борлуулалтын мэдээллийг хүснэгт байдлаар мөн харуулж болно.(Борлуулалт бичсэн дэлгүүр , Салбар , Огноо , Өртөг , Нийт ашиг гэх мэт мэдээллийг харуулна )

Борлуулалтын тайлан / бараагаар/

Борлуулалт бараагаар тайланд бүх салбар дэлгүүрүүд дээр борлуулалт хийгдсэн бараануудыг нэг бүрчлэн тайланд харуулна.
Борлуулалт бараагаар тайланд огноо сонгон, сонгогдсон огноо хооронд борлуулалт хийгдсэн өндөр гүйлгээтэй барааны графикчилсан жагсаалтыг харуулна.
Борлуулалт бараагаар тайланд бараа тус бүрээр борлуулалтын дүн, буцаалтын дүн, цэвэр борлуулалт, ашиг, хөнгөлөлт, нийт ашиг гэх мэтчилэн талбараар тайлан харах боломжтой.
Борлуулалт категориор тайланд категори тус бүрд хамааралтай бараануудын тайлан гарах бөгөөд ус ундаа , гэр ахуйн бараа гэх мэтчилэн бараа тус бүрээр бичигдсэн борлуулалтын тайлан гарна.

Борлуулалтын тайлан /ажилтнаар/

Борлуулалт ажилтнаар тайланд ажилтан тус бүрийн борлуулалтын мэдээллийг харуулна.
Борлуулалт ажилтнаар тайланд тухайн ажилтны бичсэн нийт борлуулалт, буцаалт, цэвэр борлуулалт, борлуулсан тоо, хариуцсан харилцагчдын тоо гэх мэт мэдээллийг харуулна.

Борлуулалтын тайлан /төлбөрийн төрлөөр/

Борлуулалтын тайлан төлбөрийн төрлөөр тайланд системд бүртгэлтэй байгаа төлбөрийн төрөл тус бүрээр хийгдсэн борлуулалтын мэдээллийг харуулна.

Борлуулалт төлбөрийн төрлөөр тайланд тухайн салбар дэлгүүр дээр бүртгэлтэй төлбөрийн төрлүүд дээр хийгдсэн борлуулалтын тоо, борлуулалтын дүн, буцаалтын дүн, буцаалтын тоо, цэвэр борлуулалт, аль ажилтан дээр бичилт хийгдсэн гэх мэт мэдээллүүд харагдана.

Борлуулалтын дэлгэрэнгүй тайлан

Борлуулалтын дэлгэрэнгүй тайланд бараа, бичилт, бичилт хийсэн борлуулалтын дүн, салбар тус бүрээр зэрэг дэлгэрэнгүй мэдээллүүдийг харуулна.
Борлуулалтын дэлгэрэнгүй тайланд бараа, бичилт, бичилт хийсэн борлуулалтын дүн, салбар тус бүрээр зэрэг дэлгэрэнгүй мэдээллүүдийг харуулна.
Борлуулалт тус бүр дээр дарж ажилтан салбар бараануудын мэдээллийг харах боломжтой.(Талоны мэдээллийг харах боломжтой)

НӨАТ-ын тайлан

НӨАТ-н тайлан цонхонд борлуулалтын татварт илгээгдсэн байгаа мэдээллийг харуулна.
НӨАТ-н тайлан цонхонд салбар дэлгүүрүүдийн дэлгэрэнгүй бодогдсон НӨАТ болон НХАТатварын мэдээллийг харуулна. ( Огноогоор шүүх боломжтой )
Нэмэлт тохиргоо цонхонд Касс хүлээлцэх, Цагийн тохиргоо идэвхжүүлэх, Захиалга үүсгэх, Гал тогооны захиалга, Хэрэглэгчийн дэлгэц идэвхжүүлэх, Хоолны төлөв, Аюулгүй нөөцийн үлдэгдэл тооцоолох, Хасах борлуулалтын мэдээлэл харуулах гэх зэрэг нэмэлт тохиргоонууд байршина.