Гарчиг
Түгээмэл асуулт хариулт
Та app.masu.mn хаягаар орж “Шинээр бүртгүүлэх үү?” товч дээр дарж бүртгэлээ үүсгээрэй. Энэ товч харагдахгүй бол тухайн цонхоо дээш нь жаахан гүйлгэхэд юмуу веб zoom-ээ багасгахад болно.
MASU POS програм нь зөвхөн Windows10 ба түүнээс хойшхи үйлдлийн системтэй төхөөрөмж дээр асуудалгүй сууна. Windows 7 дээр татагдаж суух боловч хуучин үйлдлийн систем нь шинэ технологи дээр суурилж хийгдсэн програмын ажиллагаанаас үүдэж асуудал гарах магадлалтай учраас үйлдлийн системээ шинэчлэхийг санал болгож байна.
Android дээр Bluetooth print ажилладаг болсон. iOS дээр одоохондоо болоогүй байна. Сүлжээгээр хэвлэх боломжтой байгаа. Манайх төхөөрөмж зардаггүй.
Төлбөр төлөх цонх дээр гарч ирсэн Хаан эсвэл Худалдаа хөгжлийн банкны данс руу хийж болно.
Гүйлгээний утган дээр зааж өгсөн дугаараа оруулаарай. Тоо үсэг холилдсон дугаарыг оруулна
гэсэн үг. Холбоос дээр дарж видео заавар үзээрэй. https://youtu.be/wQyPQ1I0Ji8?si=TTrzkBjESmfSh4Jn
Барааны менежмент- Барааны үлдэгдэл- Импорт- Барааны үлдэгдэл авах формат товчийг дарж форматаа татаж аваад, үлдэгдэл оруулах бараанууддаа “үлдэгдэл” баганад тоогоо оруулна. Үлдэгдэл 0 буюу үлдэгдэл оруулах шаардлагагүй бараануудын мөрийг устгаарай. Устгаагүй оруулвал “Тоо оруулаагүй” алдаа гарна. Файлаа хадгалаад буцаагаад Барааны үлдэгдэл- Импорт дэлгэцээр орж upload товчийг дарж оруулна.
Пос програмдаа нэвтэрч орохдоо салбар терминалаа зөв сонгож байгаа эсэх болон
бараануудынхаа борлуулалт хийгдэх салбарыг хянаарай.
Борлуулалт хийгээгүй барааг “Устгах” товч дарж устгаж болно. Мөн категори 0 бараатай болон бүх барааг нь устгасан тохиолдолд устгаж болно.
Одоохондоо OTC-тэй холбочихсон байгаа ч үйл ажиллагаанд орох болоогүй байгаа. Заавал
нийлүүлэгчтэй бараа бүртгэх шаардлагагүй, харин үлдэгдлээ хянадаг болно гэвэл нийлүүлэгчээ
өөрсдөөрөө бүртгээд, бараа нэмэхдээ бүртгэсэн нийлүүлэгчээ оруулж өгөөрэй.
SKU нь бар кодон дээрх дугаар байдаг. Тэрийг оруулах шаардлагатай бол оруулна заавал
шаардлагагүй гэвэл бараа нэмэхдээ бичихгүй бүртгэж болно.
Хүсэлт илгээснээс хойш татварын газраас хамаарч хэд хонодог.
МАСУ нь өөрөө 100% онлайн үнэгүй програм юм. Харин бараа менежментийн нэмэлт хэсгийг 14
хоног туршилтаар хэрэглэж болох учир шууд бүртгүүлээд туршиж үзэх боломжтой.
НӨАТ-тай баримт нэг удаа л гарна. Харин НӨАТ-гүй баримт дахиж гаргахаар болвол пос програм дээр байгаа “Борлуулалтын лавлагаа” цэсээр орж баримтан дээрээ нэг дарахад баримт гарч ирнэ- “Хэвлэх” товчийг дарж хэвлэнэ. Харин хэрэглэгчдэд НӨАТ-н ДДТД-г борлуулалтын дүнтэй нь удирдлагын систем рүүгээ ороод Тайлан- Борлуулалтын дэлгэрэнгүй дэлгэцээр орж хийсэн борлуулалтаас өгч болно.
Эхлээд энэ асуудлыг бидэнд утсаар эсвэл чат бичиж мэдэгдэнэ. Нэг бол сервер дээр асуудал гарсан байж болно. Нөгөө талаар та үйлдлийн системээ шинэчлээд цаашид хэвийн хэрэглэх боломжтой. Ихэнх тохиолдолд win 10 аас хуучин хувилбарын үйлдлийн системтэй төхөөрөмж дээр програм нэвтрэх үед асуудал гардаг.
Эхний ажилтан үнэгүй, дараагийн ажилтан бүрт сард 10.000, жилийн 100.000 (2 сар үнэгүй), Бараа
менежмент сард 25.000, жилийн 250.000 (2 сар үнэгүй).
Энэ видео зааврын 3:55 цагаас эхэлж үзээрэй: https://youtu.be/xdMBpieS6lM?si=BGkP5hfWyQjbTyD8
Бараа менежментийн цэсийг хэрэглэж, үлдэгдлээ хөтлөхгүй ч гэсэн борлуулалт хийх боломжтой.