Skip to content

Гарчиг

Ebarimt-тай холболт хийх заавар

Ebarimt-тай холболт хийх заавар

Хэрэв та сугалааны дугаартай баримт гаргах хүсэлтэй бол МасуПос систем нь ebarimt-ын холболт хийх боломжтой.

Нөат-н баримтын хүсэлт бүртгэхийн өмнө Салбар болон Пос-оо бүртгэсэн байх шаардлагатай.

ТохиргооНөат-ын баримт хэвлэхХүсэлт бүртгэх дээр дарж бүртгүүлнэ.

Регистрийн дугаараа оруулаад Шалгах товчин дээр дархад татвар төлөгчийн нэр автоматаар гарч ирэх ба нэр нь таарч байвал ААН-ийн гэрчилгээний зургаа оруулаад Хадгалах дарна. Мөн иргэн бол иргэний үнэмлэхийн зургаа оруулна. /Лавлагаа байж болно/

Доод хэсэгт нь таны үүсгэсэн салбар, посууд орж ирсэн байна. Орж ирээгүй бол Салбар болон Пос-оо эхлээд бүртгэх шаардлагатай.

Бүртгэсэн хүсэлт жагсаалт дээр орж ирнэ. Үүний дараа манай ажилтан таны бүртгэлтэй утсаар холбогдон Пос програм суулгасан компьютерт хандан тохиргоо хийж өгөх юм. Хандаж тохиргоо хийхийн өмнө та компьютер дээрээ Anydesk програм татаж дугаарыг нь манай ажилтанд өгөх шаардлагатай.

Тохиргоо хийсний дараа та нэвтрэлтийн нэгдсэн системээр ebarimtрүү орж ХүсэлтPos api хүсэлтОператорын холболт дотор Масупос-ыг идэвхжүүлнэ. Үүний дараа МасуПос-руугаа нэвтэрч орон борлуулалт бичихэд ebarimt-ын сугалааны дугаартай баримт гарч эхлэх юм.