Skip to content

Гарчиг

Борлуулалт/Захиалга

MasuDIS

MasuDis нь Масу платформын түгээгч, борлуулагч нарт зориулсан аппликейшн бөгөөд хэрэглэгч болохын тулд https://masu.mn/-д бүртгүүлэн бараагаа оруулсан байх шаардлагатай. Вэб дээр бүртгүүлэх бараа оруулах зарчим нь MasuPOS системтэй адилхан бөгөөд ашиглах апп нь MasuDis аппликейшн юм.

1.Хэрхэн захиалга/борлуулалт хийх вэ?

Group 2454

Бүртгэлтэй нэвтрэх нэр, нууц үгээ оруулан нэвтэрнэ.

Борлуулалт

Үндсэн цэснээс Борлуулалт – г сонгоно. 

Group 2457

Бараа гэсэн дээр дарж бараа сонгох цэсрүү орно.

Group 2458

Бараагаа + товчин дээр дарж сонгоод дээр байрлах товчин дээр дарна.

Group 2536

Эсвэл тухайн бараан дээрээ дархад багцаар оруулах болон тоо хэмжээг оруулах боломжтой цонх гарч ирнэ. Сагсан дээр дархад 2 дахин үржигдэж орно. Тоогоо оруулж дууссан бол мөн адил хамгийн дээр байрлах товчин дээр дарна.

Group 2459

Худалдааны төлөөлөгч шууд борлуулалт хийх бол Төлөх дарна. Харин захиалга бүртгэх бол Захиалах товчин дээр дарна.

Group 2503

Захиалга авч байгаа тохиолдолд харилцагчаа сонгож хадгална. Жагсаалтад шинээр харилцагч нэмэх бол Харилцагч нэмэх дээр дарна.

Group 2505

Харилцагчийн утас нэрийг оруулан баруун дээд буланд байрлах Чагт товчин дээр дарна.

Group 2504

Бүртгэсэн хэрэглэгч жагсаалт дээр нэмэгдэж орж ирэх ба Хадгалах дарж хадгална.

2.Захиалгаас хэрхэн борлуулалт хийх вэ? Авлага хэрхэн бүртгэх вэ?

Захиалга

Харилцагчийн захиалгыг олгохдоо Борлуулалт цэсний  Захиалга гэсэн товчин дээр дарна.

Group 2501 (3)

Захиалгын жагсаалтаас тухайн харилцагчийн захиалсан захиалгыг сонгоно.

Group 2500

Захиалгаруу ороод Төлөх дарна.

Group 2465

Харилцагчийн нэр дээр авлага үүсгэх бол төлбөрийн төрөл дээр Тооцоо гэдгийг сонгоно.

Group 2501

Тооцоог сонгоход харилцагчийн нэр дээр авлагын дүн гарч ирнэ. Хадгалах бол баруун дээд буланд байрлах Чагт товчин дээр дарна.

Group 2501 (2)

Харилцагчийн тооцоогоор хийсэн баримт дараах байдалтай харагдана. Тооцоогоор хийсэн борлуулалтанд И-баримт гарахгүй.

3.Хэрхэн хөнгөлөлт ашиглах вэ?

Борлуулалт – Бараа барааны жагсаалтаас бараагаа сонгоод дээрх үнийн дүнтэй товчин дээр дарна.

Хөнгөлөлт товчин дээр дархад бүртгэлтэй байгаа хөнгөлөлтүүд гарч ирнэ. Хөнгөлөлтийг сонгоход тухайн борлуулалтын хөл дүнгээс хөнгөлөлт бодогдоно.

Төлөх дархад төлбөрийн хэрэгсэл сонгох дэлгэцрүү шилжих ба төлбөрийн хэрэгслээ сонгон борлуулалтыг дуусгана.