Гарчиг
Вэб дээрээс түгээлтийн захиалга хэрхэн үүсгэх вэ
Хэрэв таны бизнес борлуулалтын захиалгаа утсаар болон мессеж, чатаар авдаг бол вэб дээрээс борлуулалтын захиалга үүсгэх боломжтой. Энэ нь вэб дээрээс захиалгаа бүртгээд уг захиалгын дагуу түгээгч болон борлуулагч нар MasuDis апп дээрээс борлуулалт хийнэ гэсэн үг юм.

Тайлан – Борлуулалтын захиалга – Захиалга үүсгэх дээр дарж захиалга бүртгэнэ.

Захиалгын мэдээллүүдээ оруулж дуусаад Хадгалах дарна.

Хадгалсан захиалга жагсаалт болон орж ирэх ба дээр байрлах Захиалганд байгаа дээр нэмэгдэнэ.

Жагсаалт дээр дархад захиалгын дэлгэрэнгүй нь зүүн талд гарч ирэх ба захиалгыг засах бол Захиалга засах гэсэн товчин дээр дарна.

MasuDis апп-н үндсэн цэснээс Борлуулалт – руу орно.

Захиалга дээр дарж орно.

Вэбээс бүртгэсэн захиалга орж ирсэн байх ба захиалга дээр дарж орно.

Бараа болон тоо хэмжээ таарсан бол Төлөх товчин дээр дарна.

Төлбөрийн төрлөө сонгон борлуулалтыг дуусгана.

Борлуулалтын баримтыг илгээх, хэвлэх хувилбараа сонгоно.

Борлуулалт хийгсэн захиалга жагсаалтаас хасагдах ба Захиалга биелсэн дээр нэмэгдэнэ.