Skip to content

Гарчиг

Барааны үлдэгдэл

  1. Барааны үлдэгдлийн талаар мэдээлэл авахын тулд masu.mn хаягаар нэвтэрч, зүүн талын үндсэн цэсээс “Барааны менежмент– Барааны үлдэгдэл” хуудсыг сонгоно.

Хуудас руу ороход “Төлбөртэй үйлчилгээ” цонх харагдана. Төлбөртэй үйлчилгээг туршилтаар 14 хоногийн турш бүх салбар дээр “Туршилт хийх” хэсгийг чагталснаар ашиглах боломжтой.

Эсвэл сар, жилээр хөтлөх салбараа сонгосноор “Төлбөр төлөх” цонх гарч ирнэ. QR код уншуулах эсвэл дансаар шилжүүлэх гэсэн хоёр хэлбэрээр төлбөрөө төлсний дараа барааны үлдэгдлийг хянах боломжтой болно.

2. Барааны төрөл, гүйлгээ, огноо гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэл авах бол “Дэлгэрэнгүй” товчийг чагтална. “Худалдан авалт/ Орлого” дэлгэцээр хийсэн захиалгын тоог “Тоо” баганад харуулна. 

3. Хүснэгтэн мэдээллийг файлаар хадгалах бол “Экспорт” товчийг дарж татна.