Skip to content

Гарчиг

КУПОН

Тодорхой хугацааны хооронд бараа эсвэл категорын борлуулалтын дүнгээс хувиар болон дүнгээр хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай үед купон бүртгэж MASU POS дээр купоныг ашиглах боломжтой.

ПОС дээр борлуулалт бичихэд ашиглаж болох купоныг Лояалти – Купон гэсэн цэсээр орон Купон нэмэх дээр дарж бүртгэнэ.

Купоныг хувь болон дүнгээр тодорхой хугацаанд хамрагдах категор, бараа, тоог оруулан үйлчлэх дэлгүүрүүдийг зааж бүртгэнэ.

Үүний дараа купонд хамрагдах үйлчлүүлэгчдийг сонгож оруулахын тулд Үйлчлүүлэгч нэмэх товчин дээр дарна.

Үйлчлүүлэгч сонгох товчин дээр дархад дараах цонх гарч ирнэ. Тухайлж үйлчлүүлэгчээ сонгох бол нэр, утас, и-мэйлээр хайж сонгож оруулж болно. Харин насны хязгаар, хүйс зааж оруулах бол талбарууд дээр тохирох сонголтыг хийн Хайх дарна.

Хайх дархад шүүлтүүрт тохирох үйлчлүүлэгчид гарч ирнэ. Хэрэглэгчдийг чеклэн хадгалах дарна. Бүх хэрэглэгчдийг сонгох бол үйлчлүүлэгч гэснийг чеклээд Хадгалах дархад таны оруулсан купоны тоо хүртэлх лимитээр орно. Таны шүүлтүүрт гарч ирэх үйлчлүүлэгчийн тоо купоны тоонд хүрэхгүй байж болох ба хэрэв тийм тохиолдолд тэр хэвээр нь оруулна.

Сонгогдсон үйлчлүүлэгчид үндсэн бүртгэлийн цонхонд орж ирсний дараа ногоон Хадгалах товчийг дарж купоныг хадгална.

Хадгалсан купон дараах байдлаар харагдана.

Борлуулалт хийхэд Пос дээрээс купоныг ашиглахдаа тухайн бараагаа сонгон Төлөх дарна.

Төлбөрийн хэрэгсэл сонгох дэлгэцрүү шилжсэний дараа F4 товчийг дарна.

F4 товч дархад дараах цонх гарч ирнэ. Тухайн үйлчлүүлэгчийн утасны дугаараар нь эсвэл MasuLoyalty application дээрх хэрэглэгчийн QR кодыг нь уншуулна.

Утасны дугаараар нь эсвэл MasuLoyalty application дээрх хэрэглэгчийн QR кодыг нь уншуулж дуудхад тухайн үйлчлүүлэгч дээр идэвхтэй байгаа купон гарч ирнэ. Купоныг ашиглах бол Купон ашиглах товчийг дарна.

Гарч ирэх цонхонд MasuLoyalty application-ий доорх купоны кодыг оруулах эсвэл купоны QR кодыг уншуулна.

MasuLoyalty application-ий Миний аккаунт – Купон

Купоны кодыг уншуулахад хөнгөлөлт нь бодогдож гарч ирсэн байна. Үүний дараа Хадгалах товчийг дарж баталгаажуулна.

Хадгалах дарсны дараа төлбөр төлөх цонхруу шилжиж орж ирэх бөгөөд үлдэгдэл дүнг төлөх төлбөрийн хэрэгслийг сонгон борлуулалтаа дуусгана.