Skip to content

Гарчиг

ВАУЧЕР

Ваучер нь үйлчлүүлэгчдэд зориулсан бэлэн мөнгөн эрх бөгөөд өөрөөр хэлбэл gift card гэсэн үг юм. Masu Pos дээр ашиглахдаа төлбөрийн хэрэгсэл байдлаар ашиглах юм.

ПОС дээр борлуулалт бичихэд ашиглаж болох ваучерийг Лояалти – Ваучер гэсэн цэсээр орон Ваучер нэмэх дээр дарж бүртгэнэ.

Зарлагдах ваучерийн тоо болон дүнг оруулан хүчинтэй байх хугацааг заан оруулж бүртгэнэ.

Ваучер ашиглах үйлчлүүлэгчдийг сонгохдоо Үйлчлүүлэгч сонгох товчин дээр дарна.

Үйлчлүүлэгч сонгох товчин дээр дархад дараах цонх гарч ирнэ. Тухайлж үйлчлүүлэгчээ сонгох бол нэр, утас, и-мэйлээр хайж сонгож оруулж болно. Харин насны хязгаар, хүйс зааж оруулах бол талбарууд дээр тохирох сонголтыг хийн Хайх дарна.

Хайх дархад шүүлтүүрт тохирох үйлчлүүлэгчид гарч ирнэ. Үйлчлүүлэгчдийг чеклэн Хадгалах дарна. Бүх үйлчлүүлэгчдийг сонгох бол үйлчлүүлэгч гэснийг чеклээд Хадгалах дархад таны оруулсан ваучерийн тоо хүртэлх лимитээр орно. Таны шүүлтүүрт гарч ирэх үйлчлүүлэгчийн тоо ваучерийн тоонд хүрэхгүй байж болох ба хэрэв тийм тохиолдолд тэр хэвээр нь оруулна.

Сонгогдсон үйлчлүүлэгчид үндсэн бүртгэлийн цонхонд орж ирсний дараа ногоон Хадгалах товчийг дарж ваучерийг хадгална.

Хадгалсан ваучер дараах байдлаар харагдана.

Борлуулалт хийхэд Пос дээрээс ваучерийг ашиглахдаа тухайн бараагаа сонгон Төлөх дарна.

F4 товч дархад дээрх цонх гарч ирэх бөгөөд үйлчлүүлэгчийн утасны дугаараар нь эсвэл MasuLoyalty application дээрх хэрэглэгчийн QR кодыг нь уншуулж дуудна.

 Утасны дугаараар нь эсвэл хэрэглэгчийн QR кодыг нь уншуулж дуудхад тухайн үйлчлүүлэгч дээр идэвхтэй байгаа ваучер гарч ирнэ. Ваучерийг ашиглах бол Ваучер ашиглах товчийг дарна.

 Гарч ирэх цонхонд MasuLoyalty application-ий ваучер кодыг оруулах эсвэл купоны QR кодыг уншуулна.

MasuLoyalty application-ий Миний аккаунт – Ваучер

Ваучер кодыг уншуулахад ашиглах боломжтой үнийн дүн нь бодогдож гарч ирсэн байна. Үүний дараа Хадгалах товчийг дарж баталгаажуулна.

Хадгалах дарсны дараа төлбөр төлөх цонхруу шилжиж орж ирэх бөгөөд ваучерийн дүн хүрэлцсэн тохиолдолд Баримт хэвлэх дарж борлуулалтыг дуусгана. Ваучерийн дүн хүрэлцээгүй тохиолдолд үлдэгдэл дүнг төлөх төлбөрийн хэрэгслийг сонгон борлуулалтаа дуусгана.