Skip to content

Гарчиг

Хөнгөлөлт

Борлуулалтын нийт дүнгээс хувиар болон дүнгээр хөнгөлөлт үзүүлэх үед бүртгэж MASU POS дээр хөнгөлөлтийг ашиглах боломжтой. Хөнгөлөлтийн гол онцлог нь заавал бүртгэлтэй хэрэглэгч байх шаардлаггүй бүх хэрэглэгчийг хамарсан урамшуулал зарлахад тохиромжтой юм.

Хөнгөлөлтийг бүртгэхдээ Лояалти – Хөнгөлөлт Хөнгөлөлт нэмэх гэсэн товчин дээр дарж бүртгэнэ.

Бүх хэрэглэгчдийг хамарсан хөнгөлөлт бол Үнийн дүнгийн хөнгөлөлт гэдгийг сонгоно. Харин лояалти хэрэглэгчдийг хамрах бол Лояати хөнгөлөлт гэдгийг сонгож өгнө. Хөнгөлөлтийг хувь болон дүнгээр харгалзах дэлгүүрүүдэд бүртгэх боломжтой.

Хязгаарлагмал хандалт гэдгийг идэвхжүүлснээр Ажилтан – Эрхийн тохиргоо цэсэнд Хөнгөлөлт ашиглах эрхтэй гэж чекэлсэн ажилтан кассан дээр борлуулалт хийхэд хөнгөлөлтийг ашиглах боломжтой болох юм. Бүх талбаруудыг оруулж дуусаад Хадгалах товч дарна.

Бүртгэсэн хөнгөлөлт дараах байдлаар харагдах ба та хэдэн ч хөнгөлөлт бүртгэх боломжтой юм.