Skip to content

Гарчиг

Худалдан авалт / Орлого

Худалдан авалт/ Орлого цэс дэх функцуудыг ашигласнаар нийт бүртгэсэн нийлүүлэгчдээс сонгож тодорхой хугацаанд барааны тоо хэмжээг оруулан захиалга үүсгэх боломжтой. 

  1. Захиалга нэмэх бол  masu.mn хаягаар нэвтэрч, зүүн талын үндсэн цэсээс “Барааны менежмент– Худалдан авалт / Орлого” хуудсыг сонгоод “Захиалга нэмэх” товчийг дарна.

2. Захиалга үүсгэх нийлүүлэгчээ сонгоно.

3. Аль дэлгүүрт захиалга нэмж авах болон тухайн захиалгыг хэзээ биелүүлэхийг сонгож “Бараа” цонхонд сонгосон барааныхаа захиалгын тоог “Захиалсан тоо” баганад оруулснаар “Хадгалах” товчийг дарж хадгална. Засах боломжтойгоор хадгалах бол “Түр хадгалах” товчийг дарж дараа нь мэдээллийг өөрчилсний дараагаар хадгалж болно. Тухайн захиалгын талаар тайлбар оруулах бол “Нэмэлт мэдээлэл” хэсэгт бичих боломжтой.

4. Хадгалсан захиалга нь “Худалдан авалтын захиалгын дэлгэрэнгүй” хуудаст шилжих бөгөөд захиалгын барааныхаа мэдээллийг шалгаж засах бол “Засах” товчийг дарна, хэрэв зөв бол “Орлого авах” үйлдлийг “Худалдан авалтын захиалгаас орлого авах” хуудаст шилжин хийх боломжтой. Бараа тус бүрийн орлогын тоог оруулснаар орлогын дүн автоматаар бодогдоно. Үүний дараагаар  “Орлого хаах” товчийг дарж хадгална. 

5. Орлого хаасан захиалга нь “Худалдан авалтын захиалгын дэлгэрэнгүй” хуудаст “Орлого авсан” төлөвтэй харагдана. Ийм төлөвтэй захиалгыг засах боломжгүй. “Илгээх” товчийг дарж тухайн захиалгын мэдээллийг нийлүүлэгчийн бүртгэлтэй имэйл хаягаар илгээх боломжтой. “Нэмэлт” товчийг хэрэглэж, тухайн захиалгын мэдээллийг хэвлэх тохиргоотойгоор pdf өргөтгөлтэй файл болгон урьдчилан харж эсвэл хадгалж болно. Мөн тухайн захиалгыг “Нэмэлт- Захиалга хувилах” товчийг дарснаар хуулж, шинэ захиалга нэмэх боломжтой.