Skip to content

Гарчиг

НӨАТ-н баримт хэвлэх

НӨАТ төлөгч/төлөгч биш бүх байгууллага борлуулалт хийж байгаа тохиолдолд НӨАТ-н сугалаатай баримт хэвлэх шаардлагатай.Борлуулалт бичих ПОС төхөөрөмж бүртгээд НӨАТ баримт хэвлэх хүсэлт илгээнэ.Бид хүсэлтийг шалгаж үзээд татварын ebarimt.mn сайтаас НӨАТ-н баримт хэвлэх зөвшөөрөл авч MasuPOS програмд автоматаар дамжуулна. Хэрэв нэмэлт материал хэрэгтэй бол хэрэглэгч тань руу утсаар холбогдох болно.

Та бүртгүүлсэн дэлгүүр дээрх ПОС-н системээ НӨАТУС-тай холбох бол Тохиргоо цэсний – НӨАТ-н баримт хэвлэх цэс дээр дарж, Татвар төлөгчийн Регистрийн дугаараа оруулж Шалгах товч даран гарч ирсэн татвар төлөгчийн мэдээллээ нягтлан хянаж, доор байх дэлгүүрийн жагсаалтын хэсэгт дэлгүүрийн байршлын Координатыг оруулна.
Координатын доор байрлах тэмдэглэгээ дээр дарсны дараа гарч ирсэн байршил сонгох газрын зургийг томруулж дэлгүүрийн байршлыг зөв тохируулж өгснөөр НӨАТУС -д холбогдоно.(Хүсэлтийг хянаж шийдвэрлэнэ.)