Skip to content

Гарчиг

Кассын төлбөрийн төрөл

Борлуулалтын төлбөрийн төрөл нэмж бүртгэх боломжтой (Qpay, …).Хэрэглэгч шинээр үүсэхэд (Бэлэн мөнгө,Дансаар (Бэлэн бус),Картаар (Бэлэн бус)) гэсэн төлбөрийн хэлбэрүүд автоматаар үүснэ.
Кассын төлбөрийн төрөл цонхонд Төрөл нэмэх товчийг дарж, нэмэлтээр ПОС дээр ашиглах төлбөрийн төрлүүдийг бүртгэх боломжтой.
Кассын төлбөрийн төрөл цонхонд Төрөл нэмэх товчийг дарж, нэмэлтээр ПОС дээр ашиглах төлбөрийн төрлүүдийг бүртгэх боломжтой. (Банкны карт уншигч холбохыг хүсвэл та харилцагч банкин дээрээ (Голомт , Хаан) гэрээ хийсний дараагаар холбож ашиглах боломжтой.

Төлбөрийн төрөл дээр Голомт банкны карт уншигч холбохыг хүсвэл та Голомт банктай гэрээ
хийсний дараагаар Кассын төлбөрийн төрөл цонхонд Төрөл нэмэх товчийг дарж
нэмэх боломжтой. Голомт банктай 
байгуулсан гэрээний Терминал ID-г оруулснаар төлбөрийн төрөл дээр үүснэ.

QPAY төлбөрийн төрлийг бүртгэхдээ тө өөрийн Qpay дээр байгуулсан гэрээний Merchant ID , Merchant password , Merchant Name -г оруулснаар Qpay төлбөрийн төрлийн QR нэхэмжлэхийг ПОС дээр үүсгэх боломжтой.

SocialPAY төлбөрийн төрлийг бүртгэхдээ та өөрийн Socialpay-тэй байгуулсан гэрээний API Key , Терминал дугаарыг оруулснаар Socialpay төлбөрийн төрлийн QR нэхэмжлэхийг ПОС дээр үүсгэх боломжтой.

Toki төлбөрийн төрлийг бүртгэхдээ та өөрийн Toki-тай байгуулсан гэрээний Мерчант дугаарыг оруулснаар Toki төлбөрийн төрлийн QR нэхэмжлэхийг ПОС дээр үүсгэх боломжтой.

Most Money төлбөрийн төрлийг бүртгэхдээ та өөрийн Most Money-тай байгуулсан гэрээний API Key , Payee Code , Пос дугаарыг оруулснаар Most Money төлбөрийн төрлийн QR нэхэмжлэхийг ПОС дээр үүсгэх боломжтой.

Monpay төлбөрийн төрлийг бүртгэхдээ та өөрийн Monpay-тай байгуулсан гэрээний Нууц үг, Хэрэглэгчийн нэр-г оруулснаар Monpay төлбөрийн төрлийн QR нэхэмжлэхийг ПОС дээр үүсгэх боломжтой.

Бүх төлбөрийн төрлийг нэмсэн тохиолдолд жагсаалт дараах байдлаар харагдана.