Гарчиг
Түгээмэл асуулт хариулт
Та app.masu.mn хаягаар орж “Шинээр бүртгүүлэх үү?” товч дээр дарж бүртгэлээ үүсгээрэй. Энэ товч харагдахгүй бол тухайн цонхоо дээш нь жаахан гүйлгэхэд юмуу веб zoom-ээ багасгахад болно.
Програмаа хэрхэн суулгах вэ? Ямар төхөөрөмж дэмждэг вэ?
MASU POS програм нь зөвхөн Windows10 ба түүнээс хойшхи үйлдлийн системтэй төхөөрөмж дээр асуудалгүй сууна. Windows 7 дээр татагдаж суух боловч хуучин үйлдлийн систем нь шинэ технологи дээр суурилж хийгдсэн програмын ажиллагаанаас үүдэж асуудал гарах магадлалтай учраас үйлдлийн системээ шинэчлэхийг санал болгож байна.
Масуг ямар бизнест хэрэглэж болох вэ?
Бараа бүртгэлтэй холбоотой бизнесийн бүх чиглэлд хэрэглэх боломжтой. Тухайлбал:
* 6-8 нэрийн дэлгүүр, супермаркет
* Ресторан, цайны газар
* Паб, бар, караоке
* Үсчин, гоо сайхан
* Эмнэлэг, эмийн сан
* Бэлэн хувцас
* Сэлбэгийн худалдаа
* Авто засвар гэх мэт…
Android дээр Bluetooth print ажилладаг болсон. iOS дээр одоохондоо болоогүй байна. Сүлжээгээр хэвлэх боломжтой байгаа.
Ямар дансруу мөнгөө хийж яаж сунгуулах вэ? Гүйлгээний утган дээр юу бичих вэ?
Төлбөр төлөх цонх дээр гарч ирсэн Хаан эсвэл Худалдаа хөгжлийн банкны данс руу хийж болно.
Гүйлгээний утган дээр зааж өгсөн дугаараа оруулаарай. Тоо үсэг холилдсон дугаарыг оруулна
гэсэн үг. Холбоос дээр дарж видео заавар үзээрэй. https://youtu.be/wQyPQ1I0Ji8?si=TTrzkBjESmfSh4Jn
Барааны эхний үлдэгдэлээ буюу тоо ширхэгийг нь яаж оруулах вэ?
Барааны менежмент- Барааны үлдэгдэл- Импорт- Барааны үлдэгдэл авах формат товчийг дарж форматаа татаж аваад, үлдэгдэл оруулах бараанууддаа “үлдэгдэл” баганад тоогоо оруулна. Үлдэгдэл 0 буюу үлдэгдэл оруулах шаардлагагүй бараануудын мөрийг устгаарай. Устгаагүй оруулвал “Тоо оруулаагүй” алдаа гарна. Файлаа хадгалаад буцаагаад Барааны үлдэгдэл- Импорт дэлгэцээр орж upload товчийг дарж оруулна.
Борлуулалт хийгээд баримтын байршил өөр салбар дээр гараад байна.
Пос програмдаа нэвтэрч орохдоо салбар терминалаа зөв сонгож байгаа эсэх болон
бараануудынхаа борлуулалт хийгдэх салбарыг хянаарай.
Бүртгэсэн бараа, категорийг хэрхэн устгах вэ?
Борлуулалт хийгээгүй барааг “Устгах” товч дарж устгаж болно. Мөн категори 0 бараатай болон бүх барааг нь устгасан тохиолдолд устгаж болно.
OTC захиалгын холболт гэж юу гэсэн үг вэ?
Одоохондоо OTC-тэй холбочихсон байгаа ч үйл ажиллагаанд орох болоогүй байгаа. Заавал
нийлүүлэгчтэй бараа бүртгэх шаардлагагүй, харин үлдэгдлээ хянадаг болно гэвэл нийлүүлэгчээ
өөрсдөөрөө бүртгээд, бараа нэмэхдээ бүртгэсэн нийлүүлэгчээ оруулж өгөөрэй.
Бараа бүртгэх дээр SKU гэж юу гэсэн үг вэ?
SKU нь бар кодон дээрх дугаар байдаг. Тэрийг оруулах шаардлагатай бол оруулна заавал
шаардлагагүй гэвэл бараа нэмэхдээ бичихгүй бүртгэж болно.
НӨАТ хэвлэх хүсэлт хэрхэн илгээх вэ?
- app.masu.mn админ буюу эзэн бүртгэлтэй хэрэглэгчээрээ нэвтэрнэ.
- Тохиргоо цэс -> НӨАТ-н баримт хэвлэх -> Хүсэлт бүртгэх дарж орно.
- Регистрийн дугаарыг оруулж “шалгах” дарах бөгөөд НӨАТ төлөгчийн нэр таарч байвал холбогдох бичиг баримтыг pdf эсвэл jpg форматаар Upload хийж оруулна.
- Аж ахуй нэгж бол Улсын бүртгэлийн гэрчилгээ, НӨАТ төлөгч хувь хүн бол НӨАТ төлөгчийн гэрчилгээ. (ebarimt.mn дээрээс авах)
- Салбарын байршлыг google.map дээр маш тодорхой Pin хатгаж оруулна. Байршлыг буруу оруулсанаас шалтгаалан үүсэх ибаримт, татварын аливаа маргааныг МАСУ хариуцахгүй.
- “Хадгалах” товчийг дарна.
- Хадгалсны дараагаар “Хүсэлт илгээсэн” төлөвт шилжсэн байна.
НӨАТ хэвлэх хүсэлт илгээсэн юм хэр удах бол?
- НӨАТ хэвлэх хүсэлт илгээсэн бол эхлээд хүсэлтийг хянаж шийднэ. Шийдвэрлэлтийн явцын төлвийг бүртгэсэн хүсэлт дээрээ дарж шалгах боломжтой.
- Хянасан бол “Хүсэлт хянасан” төлөвт шилжсэн байна. Үүний дараа “Татварт хүсэлт илгээсэн” төлөвт шилжих бөгөөд энэ нь Ибаримт хэвлэх POS API -г авах захиалгыг оруулсан төлөв юм.
- Ибаримтаас POS API -г боловсруулж өгсөний дараа биелсэн төлөв рүү шилжинэ. Энэ тохиолдолд хэрэглэгч MASU Борлуулалтын пос програмаа хаагаад дахин нэвтэрсэнээр НӨАТ-тэй ибаримт хэвлэх боломжтой болно. Хэрэв НӨАТ хэвлэгдэхгүй хэвээр байвал програмаа Uninstall хийгээд дахин суулгасанаар шийдэгдэнэ.
- Энэ бүх процесс нь ойролцоогоор 2- 5 хоногийн дотор шийдвэрлэгддэг гэсэн үг.
Туршилтын програм байгаа эсэх?
МАСУ нь өөрөө 100% онлайн үнэгүй програм юм. Харин бараа менежментийн нэмэлт хэсгийг 14
хоног туршилтаар хэрэглэж болох учир шууд бүртгүүлээд туршиж үзэх боломжтой.
Баримт дахиж хэвлэж гаргаж болох эсэх?
НӨАТ-тай баримт нэг удаа л гарна. Харин НӨАТ-гүй баримт дахиж гаргахаар болвол пос програм дээр байгаа “Борлуулалтын лавлагаа” цэсээр орж баримтан дээрээ нэг дарахад баримт гарч ирнэ- “Хэвлэх” товчийг дарж хэвлэнэ. Харин хэрэглэгчдэд НӨАТ-н ДДТД-г борлуулалтын дүнтэй нь удирдлагын систем рүүгээ ороод Тайлан- Борлуулалтын дэлгэрэнгүй дэлгэцээр орж хийсэн борлуулалтаас өгч болно.
Програм хэвийн ажиллахгүй гарч байна.
Эхлээд энэ асуудлыг бидэнд утсаар эсвэл чат бичиж мэдэгдэнэ. Нэг бол сервер дээр асуудал гарсан байж болно. Нөгөө талаар та үйлдлийн системээ шинэчлээд цаашид хэвийн хэрэглэх боломжтой. Ихэнх тохиолдолд win 10 аас хуучин хувилбарын үйлдлийн системтэй төхөөрөмж дээр програм нэвтрэх үед асуудал гардаг.
Эхний ажилтан үнэгүй, дараагийн ажилтан бүрт сард 10.000, жилийн 100.000 (2 сар үнэгүй), Бараа
менежмент сард 25.000, жилийн 250.000 (2 сар үнэгүй).
Энэ видео зааврын 3:55 цагаас эхэлж үзээрэй: https://youtu.be/xdMBpieS6lM?si=BGkP5hfWyQjbTyD8
Үлдэгдэл байхгүй бараа зарагдаж болох уу?
Бараа менежментийн цэсийг хэрэглэж, үлдэгдлээ хөтлөхгүй ч гэсэн борлуулалт хийх боломжтой.
Орлого авсан барааныхаа өртөг үнийг буруу оруулсан байна. Хэрхэн засах вэ?
Барааны менежмент- Барааны орлого зарлага хийх дээр- буцаагаад бүгдийг нь зарлага төрөлтэй гүйлгээ хийж болно, тэгээд шинээр орлого авах үйлдлээ давтана.